Хамгийн
түрүүнд мэд

Bloombergtv.mn Хамтран ажиллах

Төлбөртэй нэвтрүүлэг

Нөхцөл, шаардлага

  • Монгол Улсын Үндсэн хууль, Компанийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Оюуны өмчийн тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай болон Садар самуунтай тэмцэх тухай зэрэг холбогдох хуультай харшлах аливаа контент бэлтгэхгүй.
  • Харилцагчаас өгч буй мэдээлэл, баримтын үнэн бодит байдал, эх сурвалжийн баталгаат байдлыг редакцын зүгээс шалгаж нягтална. Дараах тохиолдлуудад контент бүтээх нөхцөл шаардлага хангаагүй гэж үзэн захиалгыг хүлээж авахыг хориглоно:
    • Худал, төөрөгдүүлсэн, гажуудсан мэдээлэлд суурилсан бол.
    • Аливаа хувь хүн, ААН-ийн нэр хүндэд шууд ба шууд бусаар халдах, бизнесийн нэр хүндийг унагах зорилготой бол
    • Монгол улсын нэгдэн орсон аливаа олон улсын конвенц, хүний эрхийн актуудад харшлах агуулгатай бол
    • Хүүхдийн эрхийг зөрчсөн, садар самуун, архидан согтуурахад уриалсан агуулгатай бол
    • Гажуудуулсан, төөрөгдүүлсэн, хэт нэг талыг баримталсан, зах зээлийн өрсөлдөөнд шударга бусаар давуу тал бий болгохыг зорьсон бол
    • Гэмт хэрэгт холбогдож, гэм буруутай нь тогтоогдсон хувь хүн, түүний хамаарал бүхий бизнесийн тухай бол

Редакцын бодлого, Bloomberg L.P.-ийн стандартад үл нийцэх аливаа контентийг төлбөртэй болон төлбөргүйгээр бүтээх захиалга авахгүй:

  • Мэргэжлийн түвшинд зураг авалт, найруулга, эвлүүлэг хийгдээгүй
  • Агуулгын хувьд Bloomberg брэндийн нэр хүндэд харшлахуйц
  • Баталгаагүй мэдээлэлд суурилсан, үнэн бодит байдалд нийцэхгүй, сэтгүүл зүйн үндсэн зарчимд үл нийцэх
  • Баримтын болон үг үсгийн алдаатай, эфирийн шаардлага хангахгүй
  • Зарын шинж чанартай, утасны дугаар бүхий аливаа сурталчилгаа