Хамгийн
түрүүнд мэд

Bloombergtv.mn Хамтран ажиллах

Төлбөртэй нэвтрүүлэг

Нөхцөл, шаардлага

  • Контент бэлтгэж дамжуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Компанийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Оюуны өмчийн тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай болон Садар самуунтай тэмцэх тухай хуулиудын холбогдох заалтуудыг мөрдөнө.
  • Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 6 дугаар бүлгийн 27 дугаар зүйлд заасны дагуу дараах төрлийн контентыг бэлтгэхгүй, дамжуулахгүй:
    • хүүхэд залуусын сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх, хүчирхийлэл, садар самууныг сурталчлах, гэмт хэргийн үйлдлийг нарийвчлан зааварчилсан, хар тамхи, сэтгэхүйд нөлөөлөх эм бэлдмэл бэлтгэн боловсруулах, хэрэглэх зэрэг бүтээл;
    • үндэстэн, ястан болон шашин хоорондын мөргөлдөөнд уриалсан, өдөөн хатгасан агуулга бүхий нэвтрүүлэг, зар сурталчилгаа;
    • үндэс угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн чиг хандлага, хөгжлийн бэрхшээлийнх нь улмаас хувь хүн буюу тодорхой бүлгийг үзэн ядах, ялгаварлан гадуурхсан агуулга бүхий нэвтрүүлэг, зар сурталчилгаа.
  • Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 6 дугаар бүлгийн 27 дугаар зүйлд заасанчлан:
    • Монгол Улсын хууль тогтоомжоор хориглосон бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч иргэн, хуулийн этгээдээс контент, бүтээлийн ивээн тэтгэлэг хүлээн авахгүй, хамтран ажиллахгүй;
    • Мэдээ, нэвтрүүлгийн агуулга, хугацаа болон сэтгүүлч, редакцын бие даасан, хараат бус байдалд ивээн тэтгэгч иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно.
  • Харилцагчийн өгч буй мэдээлэл, баримтын үнэн бодит байдал, эх сурвалжийн баталгаат байдлыг редакцын зүгээс шалгаж нягтална. Дараах тохиолдлуудад контент бүтээх нөхцөл шаардлага хангаагүйд тооцно:
    • Сэтгүүл зүйн үндсэн зарчим, Редакцын бодлого, Bloomberg L.P.-ийн стандартад үл нийцэх;
    • Bloomberg брэндийн нэр хүндэд харш;
    • Худал, төөрөгдүүлсэн, гажуудсан мэдээлэлд суурилсан;
    • Аливаа хувь хүн, ААН-ийн нэр хүндэд шууд ба шууд бусаар халдсан, бизнесийн нэр хүндийг унагахад чиглэсэн агуулгатай;
    • Монгол улсын нэгдэн орсон олон улсын конвенц, хүний эрхийн актуудад үл нийцэх;
    • Хэт нэг талыг баримталсан, зах зээлийн өрсөлдөөнд шударга бусаар давуу тал бий болгохыг зорьсон;
    • Гэмт хэрэгт холбогдож, гэм буруутай нь тогтоогдсон хувь хүн, түүний хамаарал бүхий бизнесийн тухай;
    • Харилцагчийн бэлтгэн ирүүлсэн материал-дуу, дүрс, найруулга, эвлүүлгийн хувьд шаардлага хангаагүй;
    • Баримтын болон үг үсгийн алдаатай;
    • Зар мэдээллийн шинжтэй зэрэг.