Хамгийн
түрүүнд мэд

Bloombergtv.mn Хамтран ажиллах

БИДНИЙ ТУХАЙ

Нэйшнл Ньюс Корпорэйшн ХХК нь бизнес, санхүүгийн мэдээ мэдээллээр дэлхийд тэргүүлэгч “Bloomberg” сувагтай лицензийн гэрээтэй Монгол дахь Медиа Түнш, тус брэндийн барааны тэмдэгтийг ашиглах эрх бүхий компани юм.

Нэйшнл Ньюс Корпорэйшн ХХК 2011 оны 11 дүгээр сарын 14-нд Блумберг ТВ Монголиа телевизийг байгуулж, ХХЗХ-оос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд 2011 оны 12 дугаар сарын 6-ны өдрөөс кабелийн сувгийн үйл ажиллагаа эрхэлж байна. Блумберг ТВ Монголиа телевиз 2012 оны 10 дугаар сарын 8-ны өдөр албан ёсны нээлтээ хийж, олон улсын жишиг формат бүхий бизнес, санхүүгийн төрөлжсөн мэдээ, мэдээллийн хөтөлбөр, контентийг үзэгчдэд хүргэж эхэлсэн билээ.

Бизнес, санхүүгийн мэдээ мэдээлэл, дүн шинжилгээг үзэгч олон нийтэд дэвшилтэт технологиор цаг алдалгүй шууд, шуурхай, үнэн зөв хүргэдэг хамгийн найдвартай, гол эх сурвалж байна. Үндэсний үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, технологийн дэвшил болоод тогтвортой хөгжилд дагуулах аливаа санаачлага, боломжуудыг дэмжин бизнесийн амжилт, мэдлэг туршлагыг хуваалцах шинэ санаа, мэдээллийн гол талбар байна.

Монголын үзэгч, мэргэжлийн хүмүүст зайлшгүй шаардлагатай бизнес, санхүүгийн мэдлэг, мэдээлэл, шинэлэг шийдлүүдийг бүтээл контентуудаараа болон хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор дамжуулан хүргэнэ.

  • Өөрчлөлт, шинэчлэлд манлайлах
  • Хамтын ажиллагаанд тулгуурлах
  • Бүтээлч хандлагыг эрхэмлэх
  • Харилцагч бүрийг хүндлэх
  • Шаргуу бөгөөд ухаалаг ажиллах
  • Зөв, ёс зүйтэй үйлдэх

ТЕЛЕВИЗИЙН ДҮРЭМ ЖУРАМ

437 сая+

айл өрхөд дэлхий даяар

15 мянга

мэргэжлийн шинжээчид

325 мянга

сар бүрийн тогтмол хэрэглэгч

УДИРДЛАГЫН БАГ

Card image cap
Э.Энхцэцэг
Гүйцэтгэх захирал
Card image cap
Э.Анхбаяр
Мэдээ, мэдээллийн хэлтсийн захирал
Card image cap
Н.Хонгорзул
Бүтээгдэхүүн хөгжүүлэх хэлтсийн захирал
Card image cap
Ш.Мөнхцэцэг
Техник технологийн хэлтсийн захирал
Card image cap
Ч.Номин-Эрдэнэ
Борлуулалтын хэлтсийн захирал
Card image cap
Т.Зоригт
Ерөнхий найруулагч
Card image cap
М.Золбоо
Ахлах орчуулагч
Card image cap
Ж.Зоригт
Мэдээний төлөвлөгч редактор
Card image cap
М.Эрхэс
Мэдээний ахлах продюсер
Card image cap
Х.Мөнхтулга
Ахлах зураглаач